МАН-ын ЕНБД Я.Содбаатар: Д.Амарбаясгаланг Их хурлаар батламжлахгүй. Дахин сонгууль явуулж, намын даргаа сонгоно

МАН-ын ЕНБД Я.Содбаатар: Д.Амарбаясгаланг Их хурлаар батламжлахгүй. Дахин сонгууль явуулж, намын даргаа сонгоно

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатараас Удирдах зөвлөлийн хурлын талаар тодрууллаа. 

Тэрбээр, "МАН-ын Удирдах зөвлөл маргааш 12:00 цагаас хуралдана. Мөн МАН-ын даргын дэргэдэх бодлогын зөвлөл буюу хуучин намын дарга, ЕНБД дарга нарын зөвлөл хуралдаж, цаг үеийн нөхцөл байдлаар ярилцана. Бүлэгт ямар нэгэн чиглэл өгөхгүй. Улс оронд үүсээд байгаа нөхцөл байдал, бензин шатахууны асуудлыг хэлэлцэнэ. Их хурлын даргын асуудал одоогоор яригдаагүй байна. Намын даргыг Дээд шүүхэд бүртгүүлэхэд хуралдааны даргалагч, орлогч дарга нар ярьж байж бүртгүүлдэг. Одоогоор тэр асуудал яригдаагүй. МАН-ын их хурлаар намын даргыг, бага хурлыг, хяналтын хороог сонгодог. Түүний дагуу сонгууль явагдана” гэлээ.  

ШУУД ҮЗЭХ: