Япон улс халим агнуурын ажлаа эхлүүлжээ

Япон улс халим агнуурын ажлаа эхлүүлжээ

Япон улс өнөөдрөөс /2019.07.01/ эхлэн ирэх 12 дугаар сарын эцэс хүртэл 227 халим агнана хэмээн тус улсын Загас агнуурын газраас мэдээлжээ.

Япон арилжааны халим агнуураас 31 жилийн турш түдгэлзээд байсан ч тус улсын Халим агнуурын олон улсын комиссоос /IWC/ жилд 227 халим агнах эрхтэйгээр зургаадугаар сарын 30-нд албан ёсоор гарчээ.

Япон улс “IWC”-т 60 гаруй жилийн өмнө элсэж байсан бөгөөд тус байгууллагын гишүүний хувьд 1988 онд арилжааны халим агнуураа зогсоожээ. Халим агнуураа үргэлжлүүлэх Японы хүсэлтийн талаар “IWC” өнгөрсөн есдүгээр сард санал хураасан аж.