"Их хорь" 2050 он гэхэд үүний хуванцар хог хаягдлыг тэг болгох зорилт тавьжээ

"Их хорь" 2050 он гэхэд үүний хуванцар хог хаягдлыг тэг болгох зорилт тавьжээ

"Их 20"-ийн орнуудын удирдагчид өчигдөр уулзалдлаа. Тэд чөлөөт, шударга худалдааг хөгжүүлэхээр тохиролцсон хэдий ч АНУ, БНХАУ худалдааны маргаантай байгаа үед худалдааны хамгаалалтын бодлогын эсрэг тэмцэх амлалт өгөөгүй байна. 

Японы удирдагчийн даргалан явуулсан хоёр өдрийн хэлэлцүүлгүүдийн үеэр талууд худалдаа, геополитикийн хурцадмал байдал өсөн нэмэгдсээр байгааг онцлоод, эрсдлүүдтэй тулгарч буй дэлхийн эдийн засгийг хөгжүүлэхэд "бодлогын бүхий л хэрэгсэл"-ийг ашиглахаар тохиролцжээ. 

Осака хотод болсон энэ удаагийн "Их 20"-ийн уулзалтын хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, бид чөлөөт, шударга, үл ялгаварлах, ил тод, урьдчилан таамаглах боломжтой, тогтвортой худалдаа болон хөрөнгө оруулалтыг хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргана хэмээжээ. 

Мөн талууд далайн тэнгис дэх хог хаягдлыг дахин нэмэгдэхээс сэргийлж, 2050 он гэхэд үүний хуванцар хог хаягдлыг тэг болгох зорилт тавьжээ. "Их 20"-ийн гишүүн орнуудад Австрали, АНУ, Аргентин, БНСУ, Бразил, Герман, Европын Холбоо, Индонез, Итали, Их Британи, Канад, Мексик, Орос, Өмнөд Африк, Саудын Араб, Франц, Турк, Хятад, Энэтхэг, Япон багтдаг билээ.