БНХАУ-ын дарга Си Жиньпиний БНАСАУ-д хийсэн төрийн айлчлал өнөөдөр өндөрлөжээ.
Си Жиньпин өнгөрсөн пүрэв гарагт БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай Пхеньянд уулзсан юм. Уулзалтын үеэр тэрбээр Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг улс төрийн замаар зохицуулах, энх тайван замаар яриа хэлэлцээ хийх зарчмыг баримтлахыг уриалсан юм. БНХАУ-ын дарга Си Жиньпиний БНАСАУ-д хийсэн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулагдсан байв.