Ирэх долоо хоногийн Пүрэв гарагт ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ирэх долоо хоногийн Пүрэв гарагт ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч хадгалагдна. Ойрын тав хоногтоо нийт хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр.

Хугацааны эхээр хүйтний эрч хадгалагдаж, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр шөнөдөө -45...-50 градус, өдөртөө -35...-40 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -28...-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -18...-23 градус, бусад нутгаар шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -22...-27 градус хүйтэн байна. Ирэх долоо хоногийг Лхагва гараг буюу энэ сарын 21-нээс нутгийн баруун хэсгээр, Пүрэв гараг буюу энэ сарын 22-ноос нийт нутгаар өдөртөө хүйтний эрч суларна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.