Хөдөө аж ахуйн яамны байрыг Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу дахин нүүлгэж эхэлжээ

Хөдөө аж ахуйн яамны байрыг Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу дахин нүүлгэж эхэлжээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2024 оны есдүгээр сарын 11-ны өдрийн хуралдаанаараа  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан хот руу нүүлгэх шийдвэрийг гаргасан. Ингэхдээ тус яамыг 2.4 тэрбум төгрөгөөр Улаанбаатар хотоос нүүлгэсэн бол Дарханд суурьшсан яамны ажилчдын орон сууцанд 3.1 тэрбум төгрөгийг зарцуулсан гэх мэдээлэл байдаг. 

Үүнээс хойшхи хоёр жил орчмын хугацаанд тус яамны 70 орчим хувь буюу “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХК, “Хөдөө аж ахуйн бирж” Жижиг, дунд үйлдвэрийн газар “Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор” ТӨХК, Малын удмын сангийн үндэсний төв гэсэн газрууд Дархан хотод төсвийн хөрөнгө оруулалтаар спорт цогцолборын зориулалтаар барьсан 10 давхар барилгад ажиллаж байсан.  Гэтэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг өөрчилсөн даруйд шинэ сайд М.Бадамсүрэн нь яамны байрыг эргүүлэн Улаанбаатарт нүүлгэж авчрахаар ажиллаж эхэлжээ. 

Ингэхдээ газар, хэлтэс, албадын дарга нарыг Дархан-Уул аймагт байлгаж, Улаанбаатартаас яаралтай дуудсан тохиолдолд очиж болохгүй шүү гэх албан бус чиглэлийг хүртэл өгсөн байх магадлалтай байна. 

Эхний ээлжинд Мал эмнэлгийн ерөнхий газрыг Мишээл экспо төв рүү, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг буцааж Улаанбаатарт нүүлгэх процессыг эхлүүлжээ.  Тэгвэл тус яамыг Улаанбаатар хотод буцаан авч ирснээр төсвөөс зарцуулсан олон арван тэрбумаас эхлээд орон сууцны дэмжлэг нэрээр нийт 60 албан хаагчид олгосон 3.1 тэрбум төгрөгийг хэн, хаанаас барагдуулах вэ гэдэг асуудал мөн хөндөгдөх юм.