Хүйтний эрч чангарсан өдрүүдэд "Дулаан автобусны зогсоол"-ыг нээхгүй, түгжээтэй байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна

Хүйтний эрч чангарсан өдрүүдэд "Дулаан автобусны зогсоол"-ыг нээхгүй, түгжээтэй байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Туулын бэлчрээр шөнөдөө -45...-50 градус, өдөртөө -35...-40 градус хүрч хүйтэрч байна. Мөн Улаанбаатарт -30 хэм хүрч хүйтэрч байгаа юм.

Тэгвэл цаг агаар огцом хүйтэрч буй эдгээр өдрүүдэд нийслэлд байршуулсан дулаан автобусны буудлуудыг ашиглах боломжгүй түгжсэн байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "120 дулаан автобусны зогсоол" руу орох боломжгүй түгжсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлжээ. Энэ талаар нэгэн иргэн "Хүүе ээ гадаа -35'с автобус хүлээгээд хөлдөж үхлээ. Энэ автобусны буудал дээр тавьсан нэг юмаа нээгээч ээ ийм үед л ашиглах гэж тавьсан биз дээ" хэмээн бухимдсан сэтгэгдлээ цахим орчинд нийтэлсэн нь олон хүний дэмжлэгийг авч, шүүмжлэл дагуулаад байна. 




Өнөөдөр луу өдөр

4 цагийн өмнө