"Эх оронч худалдан авалт-үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэнг МҮХАҮТ-д энэ сарын 23-нд зохион байгуулна.
Энэ нь дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төр, орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг олшруулах, үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих зорилготой юм. Тус үзэсгэлэнд чанар стандартын шаардлагаа хангасан тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэр эрхлэгч, төрийн болон төрийн өмчит мөн уул уурхайн томоохон компаниуд оролцоно.
Үзэсгэлэнгийн үеэр үндэсний үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагуудтай холбох, дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэх, үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн худалдан авалтад хэрхэн бэлтгэх, бараа бүтээгдэхүүндээ хэрхэн тохирлын гэрчилгээ авах зөвлөгөө мэдээлэл өгөх аж.