П.Наранбаяр: Багш нарын үндсэн цалин нэмэгдэж 2.2 сая болсон. Харин 20 жилээс дээш ажилласан багш 3.4-4.3 сая төгрөгийн цалин авна /ВИДЕО/

П.Наранбаяр: Багш нарын үндсэн цалин нэмэгдэж 2.2 сая болсон. Харин 20 жилээс дээш ажилласан багш 3.4-4.3 сая төгрөгийн цалин авна /ВИДЕО/

Боловсролын сайд П.Наранбаяр багш нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.  Тэрбээр " Багш нарын цалин хэрхэн нэмэгдэж буй талаар манай яамнаас маш тодорхой мэдээллийг өгнө. Үндсэн цалин 50 хувиар нэмэгдэж буй нь бодитой. Хоол, унаа гэх мэт зарим нэмэгдэл шингэж байгаа. Мөн бүх багш нарын цалин тэгш нэмэгдэх юм биш.  Эхний таван жил ажиллаж буй багш бол нэмэгдэлгүй. Илүү цагаар ажиллаж буй тохиолдолд хөдөлмөрийн хөлсийг хуулийн дагуу яг олгож байна. Мөн хөдөө орон нутагт ажиллаж буй багш нар нэмэгдэл авдаг. Цаашдаа багшаар ажиллаж эхэлснээсээ эхлээд өндөр цалин авдаг систем рүү явдаг. Одоо суурь буюу үндсэн цалин 2,226,000 төгрөг байна. Одоо цалин орохоор магадлаж харж болно шүү дээ. 20 жилээс дээш ажиллаж буй хотод ажиллаж байгаа багш татварын өмнөхөөр 3.4 сая, аймагт ажиллаж байгаа багш 3.9 сая, сумын төвд ажиллаж байгаа багш 4.3 сая болж нэмэгдэж байна. 

Боловсролын зээлийн сангийн дарга О.Сийлэгмааг ХЭҮК, ЗГХЭГ-аас өгсөн дүгнэлтүүд, Ёс зүйн хорооноос өгсөн дүгнэлт, эцэг, эхчүүдийн гомдол гээд олон зүйлд үндэслэн ажлаас нь чөлөөлсөн. Энэ бол төрийн алба. Тиймээ улс төржөөд явж болохгүй" гэлээ. 

ВИДЕО: