Одоогоор хаагдсан зам, даваа байхгүй ч анхаарал болгоомжтой зорчихыг ТЦА-наас сэрэмжлүүллээ

Одоогоор хаагдсан зам, даваа байхгүй ч анхаарал болгоомжтой зорчихыг ТЦА-наас сэрэмжлүүллээ

Өнөөдөр 12:00 цагийн байдлаар хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар цас орж, цасан шуурга шуурч, 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарна. 

Нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулав. Бусад нутгаар цаг агаар хэвийн, цас ороогүй, хаагдсан зам, даваа байхгүй.

Жолооч та:

  • Хүйтний улиралд зориулагдсан дугуйгаар зуны дугуйгаа солих
  • Түлш, шатахуун хангалттай авсан байх
  • Онцын шаардлагагүй бол үзэгдэх орчин хязгаарлагдмал шөнийн цагаар холын замд гарахгүй байх
  • Холын гэрлээ шилжүүлэх
  • Нойр дутуу, их ядарсан мөн согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх зэрэг өөрөөс шалтгаалах хориглох зүйлсийг хатуу анхаарч замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.