НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг ирэх лхагва гарагт буюу /2026.01.21/-ний 13:00 цагт явагдана.
Тохирол шинэчлэгдсэн журмын дагуу "Е-barimt" аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдах юм. Энэ удаагийн сугалааны тохиролд 2025 оны арванхоёрдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн баримтууд хамрагдана.