“Гэрэгэ тауэр”-ын 15 давхарт нэгжлэг явуулсан гэх мэдээллийг хуулийн байгууллагаас үгүйсгэв

“Гэрэгэ тауэр”-ын 15 давхарт нэгжлэг явуулсан гэх мэдээллийг хуулийн байгууллагаас үгүйсгэв

Херо Баатар нарын эзэмшлийн “Гэрэгэ тауэр”-ын 15 давхарт хуулийн байгууллагаас нэгжлэг хийсэн талаарх мэдээлэл өчигдөр /2026.01.16/ зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд цацагдсан. 

"Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Баатар, иргэн А.Амундар нарт холбогдох хэрэгт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа.

Магадгүй үүнтэй холбоотойгоор нэгжлэг хийсэн байж болзошгүй байсан юм. Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжуудаас тодруулахад "Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Ойрын хугацаанд Херо Баатар нарын эзэмшлийн “Гэрэгэ тауэр”-ын 15 давхарт ажиллагаа явуулж, нэгжлэг хийсэн талаарх мэдээлэл алга байна" гэх мэдээллийг өглөө.