Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргажээ.
Тэрээр “Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан “Хотын дарга болно” гэх ташаа мэдээлэл тархаж байна. Энэ мэдээлэл үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна. УИХ-ын хаврын чуулганаар Барилгын ерөнхий хууль, Хот байгуулалтын тухай хууль, Үндэсний орон сууцжуулалтын тухай хууль зэрэг хуулийн төслийг хэлэлцэн батлахаар бэлтгэж байна. Ажлын хэсгийг би ахлан ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд салбар бүрийн төлөөллийг оролцуулсан уулзалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Иймд энэ мэт худал, ташаа мэдээлэлд итгэхгүй байж, үнэн бодит байдлыг сайтар нягтлахыг иргэдээсээ хүсье..