Э.Бат-Амгалан: Би Хотын дарга болохгүй. Уламжлалын дагуу нийслэлийн МАН гуравдугаар сард хуралдах байх /ВИДЕО/

Э.Бат-Амгалан: Би Хотын дарга болохгүй. Уламжлалын дагуу нийслэлийн МАН гуравдугаар сард хуралдах байх /ВИДЕО/

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланг нийслэлийн МАН-ын даргаар сонгох гэж тухай мэдээлэл сүүлин үед гарсан. 

Энэ талаар сайд Э.Бат-Амгалан албан ёсны тайлбарыг өгчээ. Тэрбээр " Даваа гарагаас эхлэн олон нийтийн сүлжээнд ташаа мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор мэдэгдэл гаргасан. Хотын дарга болох санаа оноо, яриа хөөрөө байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас таван чухал хуулийг өргөн барьж, хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлдэж байна. Тэгэхээр Хотын дарга болохгүй. Өнөөдрийн байдлаар МАН-ын Удирдах зөвлөл ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа. Төв нам, Удирдах зөвлөлөөс чиглэлүүд гарна. Гуравдугаар сарын 01-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 01-ний хооронд хуралддаг уламжлал бий. Тэр хугацаанд хуралдах байх" гэлээ. 

LIVE: