Монгол Улсыг зорин ирсэн гадаад жуулчдын тоо 2026 оны нэгдүгээр сарын байдлаар 21,066 жуулчин байна.
Энэ тоон статистик нь 2026 оны эхний сард жуулчдын урсгал тогтворжиж, өвлийн аялал жуулчлал идэвхжиж байгааг харуулж байгааг салбарынхан онцолж байгаа юм. Өнгөрсөн 2025 онд жуулчдын оргил үе зуны улиралд тохиож байсан бол 2026 он 20 мянга давсан үзүүлэлттэйгээр эхэлж, өвлийн аялал жуулчлалын бодит үр дүн юм. Монгол Улсыг зорин ирсэн гадаад жуулчдыг улсаар нь ангилбал,
- ОХУ – 9209
- БНХАУ – 7161
- БНСУ – 1353
- Герман – 554
- Япон – 462
- Казахстан – 303
- АНУ – 291
- Турк – 182
- Беларусь – 175
- Филиппин – 175
- Австрали – 120
- Франц – 110
- Их Британи – 89
- Вьетнам – 53
- Канад – 49
- Энэтхэг – 48
- Өмнөд Африк – 44
- Хонконг (БНХАУ) – 41
- Узбекистан – 41
- Индонез – 36 байна.