МУГТ Б.Энх-Оргил ээжийнхээ эмчилгээнд хандив цуглуулж буй хоёр хүүд 2.5 сая төгрөг хандивлажээ

МУГТ Б.Энх-Оргил ээжийнхээ эмчилгээнд хандив цуглуулж буй хоёр хүүд 2.5 сая төгрөг хандивлажээ

Мэргэжлийн холимог тулааны “One championship” холбооны аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Энх-Оргил төрөлх нутаг болох Ховд аймагтаа очоод байгаа.

Мөн түүнийг Ховд аймгийн удирдлагууд “Хүндэт иргэн”-ээр өргөмжилж, 20 сая төгрөгөөр урамшуулсан билээ. Тэгвэл МУГТ Б.Энх-Оргил ээжийнхээ эмчилгээнд хандив цуглуулж буй хоёр хүүд 2.5 сая төгрөг, багш МУГТ Ж.Нарантунгалаг нь 500 мянган төгрөг хандивласан байна.