Иргэнийг ходоодны хорт хавдартай гэж оношлон ходоодыг нь бүтэн авчээ. Улмаар авсан дээжээс эдийн шинжилгээ хийхэд хорт хавдаргүй болох нь тогтоогдсон байна. Уг асуудлаар иргэн гомдол гаргаад буй бөгөөд түүний өмгөөлөгч Р.Булгамаа энэ талаар өөрийн цахим хуудаст "Уг асуудал мөрдөн байцаах албанд шилжлээ. Эмнэлгийн нэрийг удахгүй зарлах болно" гэжээ.
Тодруулбал, иргэн эл асуудлаар Эрүүл мэндийн яаманд гомдол гаргасныг хүлээн авч Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байх тул Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийг 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон зөрчлийн Эрүүл мэндийн яамны-19 дугаартай гомдол мэдээллийг харьяаллын дагуу Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албанд шилжүүлжээ.
