Сүхбаатар аймагт хоёр хээрийн түймэр гарч, унтраахаар 143 хүн ажиллаж байна

Сүхбаатар аймагт хоёр хээрийн түймэр гарч, унтраахаар 143 хүн ажиллаж байна

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд өчигдөр /2026.05.13/ хоёр удаагийн хээрийн түймэр бүртгэгдэж, холбогдох байгууллагууд унтраах ажиллагааг  зохион байгуулан ажиллаж байна. 

Тодруулбал, Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн хогийн цэгт 10:40 цагт хээрийн түймэр гарсан бол мөн сумын “Бадрах” III багийн “Бор-Өндөр” гэх газарт 20:30 цагт дахин хээрийн түймэр бүртгэгджээ. Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг болон сумын мэргэжлийн ангийн нийт 143 алба хаагч, 24 автомашинтайгаар ажиллаж байгаа аж.