Г.Дамдинням: "Гадаад зээллэгийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай" хуулиас "Сэлбэ дэд төв"-ийг хасаад Засгийн газраас нэн яаралтай горимоор өргөн барина

Г.Дамдинням: "Гадаад зээллэгийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай" хуулиас "Сэлбэ дэд төв"-ийг хасаад Засгийн газраас нэн яаралтай горимоор өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.05.13/ өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-аас агаарын хөлгийн түлш нийлүүлэх гэрээг соёрхон батлах болон Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх төслийг Засгийн газраас дахин өргөн мэдүүлэх талаар мэдээлэл хийлээ. 

ОХУ-аас агаарын хөлгийн түлш нийлүүлэх гэрээний талаар "Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улс ОХУ -ын Засгийн газрын хооронд байгуулагдаж байгаа “Агаарын хөлгийн түлш нийлүүлэх гэрээ” -г соёрхон батлах хуулийг өргөн барихаар тогтлоо. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2024 оны есдүгээр сард манай улсад айлчлахад хоёр чухал гэрээг манай хоёр улсын Засгийн газар байгуулсан. Хоёр дахь гэрээ нь нефтийн бүтээгдэхүүнээр Монгол Улсыг тасралтгүй хангах гэрээ. Энэ хоёр гэрээ хоёулаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байж хоёулаа зэрэг ажиллана гэсэн нөхцөлтэй. Тэгэхээр ойрын үед УИХ-д өргөн барьж соёрхон батлуулснаар Монгол Улсыг ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүнээр тогтвортой хангах эрх зүйн баримт бичиг анх удаа бий болох үр дүнтэй юм" гэлээ. 

Засгийн газраас мөн Газрын тосны үйлдвэртэй холбоотой хоёр шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт, үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын гэрээнд тусгагдсан зарим ажлуудыг тус компанийн ТУЗ-д өөрчлөлт оруулаад хурдасгах бас боломж нөхцлөөр нь хангах харьцангуй уян хатан ажиллах боломжийг нь нээх чиглэлийг өгсөн. ТУЗ-ийнхөө хүрээнд ажлын даалгавар болон бусад чанарт өөрчлөлт оруулахгүйгээр өөрчлөх боломжийг нь компанийн тухай хуулиараа хийх эрхийг нь олгосон.

Мөн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх төсөл өргөн баригдаад эцсийн хэлэлцүүлгээр дэмжигдээгүй. Энэ хуулийг Сэлбэ дэд төвийг хасаад Эрдэнэбүрэн, Газрын тосны үйлдвэр хоёрыг Засгийн газраас дахин өргөн барьж байна. Нэг яаралтай горимоор энэ асуудал шийдэгдээд явбал Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтанд зарцуулагдах зээлийн хэрэглээ өсөж, бүтээн байгуулалт эрчимжиж, үйлдвэрийн ажил шуурхайлах боломж бүрдэх юм.