Эверест ууланд 21 настай шерпа 7200 метрийн өндрөөс унаж амиа алджээ

Эверест ууланд 21 настай шерпа 7200 метрийн өндрөөс унаж амиа алджээ

Дэлхийн хамгийн өндөр оргил болох Эверест ууланд Непалын шерпа мөсөн ан цав руу унаж амиа алдсан талаар тус улсын албаныхан мэдээллээ. Энэ нь сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Эверестэд бүртгэгдсэн гурав дахь үхлийн тохиолдол болж байна.

Тодруулбал, 21 настай Фура Гьялжен Шерпа III баазын орчимд, далайн түвшнээс 7200 метрийн өндөрт цасан дээр халтирч ан цав руу унан нас баржээ. Мөн энэ сарын эхээр Непалын уулчин Бижай Гимирэ Бишвакарма Хумбу мөсөн хүрхрээнд дасгалын авиралт хийх үеэр амиа алдсан бол 51 настай Лакпа Денди Шерпа бааз руу явж байхдаа нас барсан байна.

Непалын Аялал жуулчлалын газрын мэдээлснээр, Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнөөс үүдэн аялал жуулчлал, нислэгт саатал үүсэж байгаа ч Эверестийг зорих уулчдын тоо буураагүй аж. Энэ улиралд Эверестэд авирах 492 зөвшөөрөл олгосон нь өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлт болжээ. Түүнчлэн өнгөрсөн сард Эверестийн оргил руу чиглэх маршрутад том хэмжээний мөсөн нуралт үүссэний улмаас авиралтын зам бараг хоёр долоо хоногоор хойшилж, олон зуун уулчин бааз дээр саатсан байна.

Эх сурвалж: Reuters