Д.Трампын Хятадад хийж буй айлчлалд Nvidia-ийн захирал Женсен Хуан нэгдлээ

Д.Трампын Хятадад хийж буй айлчлалд Nvidia-ийн захирал Женсен Хуан нэгдлээ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп БНХАУ-д хийж буй айлчлалынхаа үеэр дарга Ши Жиньпинээс Америкийн компаниудад Хятадын зах зээлийг илүү нээлттэй болгохыг хүснэ гэдгээ мэдэгдлээ.

Тэрбээр Бээжин рүү нисэх замдаа өөрийн сошиал хуудсанд “Би ерөнхийлөгч Шигээс эдгээр гайхалтай хүмүүс ажлаа хийх боломжтой байхаар Хятадыг нээхийг хүснэ. Энэ миний хамгийн эхний хүсэлт байх болно” хэмээн бичжээ.

Трампын айлчлалд Америкийн технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компаниудын удирдлагууд дагалдан явж байна. Тэдний дунд:

  • Илон Маск
  • Женсен Хуанг
  • Тим Күк
  • Ларри Финк нар багтжээ. 

Ялангуяа Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг сүүлчийн мөчид төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд нэгдсэн нь анхаарал татаж байна. Reuters агентлагийн мэдээлснээр, Трамп өөрөө түүн рүү утасдаж айлчлалд оролцохыг урьжээ.

Энэ удаагийн айлчлал нь АНУ-ын ерөнхийлөгчийн Хятадад хийж буй сүүлийн арав орчим жилийн анхны айлчлал болж байгаа бөгөөд худалдааны тариф, хиймэл оюун ухаан, хагас дамжуулагчийн экспорт, Тайванийн асуудал, Ираны дайн зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Мөн АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Өмнөд Солонгост БНХАУ-ын Шадар сайд Хэ Лифэнтэй уулзаж, өнгөрсөн онд байгуулсан худалдааны түр “эвлэрэл”-ийг хадгалах асуудлаар хэлэлцжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, Трамп энэ уулзалтаас эдийн засгийн тодорхой үр дүн гаргаж, дотоод дахь улс төрийн байр сууриа бэхжүүлэхийг зорьж байгаа бол Бээжин Вашингтоноос чип үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон өндөр хүчин чадалтай хагас дамжуулагчид тавьсан хязгаарлалтыг сулруулахыг хүсэж байна. 

Эх сурвалж: Reuters