“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ өнөөдөр /2026.05.13/ хуралдаж, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн захирлаар ажиллаж байсан Б.Чагнаадоржийг гүйцэтгэх захирлаар томиллоо.
Б.Чагнаадорж нь “Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн дэд захирал, ”Эрдэнэс Монгол” ХХК-ийн санхүүгийн газрын захирал болон “Монголросцветмет” ТӨҮГ-ын харъяа үйлдвэрийн газарт захирлаар ажиллаж байгаад “Эрдэнэс Монгол” нэгдлийн хүрээнд шилжин томилогдсон байдаг. Улмаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байгаад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байна.