МАН-ын Бага хуралд УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат оролцож байна

МАН-ын Бага хуралд УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат оролцож байна

"Нүүрсний хэрэг"-т нэр холбогдон шалгагдаж байсан Ж.Мөнхбат нь Монгол Улсад саяхан ирсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр ирсэн даруйдаа буюу Цагаан сарын өмнө МАН-аас зохион байгуулсан намын үе, үеийн бүх шатны дарга нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцож, мөн намынхаа золголтод ч оролцсон.

Ийнхүү түүнийг олон нийтийн арга хэмжээнд оролцож эхлэхээс өмнө буюу 2025 оны арваннэгдүгээр сард болсон МАН-ын Их хурлаар Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд нарын Бага хурлын гишүүнийг нь сэргээсэн юм. Иймд өнөөдөр /2026.02.27/ болж буй МАН-ын Бага хуралд Ж.Мөнхбат оролцож байна.