Өвлийн триатлоны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд Италийн Падолад болох гэж байна.
Багийн бүрэлдэхүүнд Дэлхийн цомын шагналт, олон улсын хэмжээний мастер Н.Алтаншагай (Зэвсэгт хүчний 011 дүгээр анги), дугуйт цанын дэлхийн аварга, залуу мастер А.Хүслэн (Алдар спорт хороо, Мон-Алтиус дээд сургууль), дасгалжуулагч Ц.Баярхүү нар багтаж байна.
Унадаг дугуй, гүйлт, цанын төрөл багтсан өвлийн триатлон нь дэлхийн олон оронд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд манай улс сүүлийн жилүүдэд улсын аваргуудыг тодруулж, анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр тамирчин оролцох гэж байна.