2026 оны нэгдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгэлд хамрагдсан иргэдийн шалгалтын хуваарь гарлаа.
http://exam.csc.gov.mn/ холбоосоор нэвтрэн “Бүртгэлд хамрагдсан иргэд” цэсээс Регистрийн дугаараар хайлт хийж, шалгалт өгөх цаг болон хаяг байршлын мэдээлэлтэй танилцаарай. Шалгалт 3 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдана. Бүртгүүлэгчдийн харьяалал, тоо, шалгалтын танхимын багтаамж, тоног төхөөрөмжийн хүрэлцээнд үндэслэж хуваарь хийдэг тул нийтэд зарласан хуваарийг өөрчлөх боломжгүй. Шалгалтад оролцогч иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзлэх шаардлагатай. Товлосон өдөр, цагаас хоцрохгүй байхыг анхааруулж байна.