Английн нийслэл Лондон хотод “Монгол тэмээний өдөрлөг” үзэсгэлэнг анх удаа зохион байгуулахаар болжээ.
Ирэх сарын 27-нд болох “Монгол тэмээний өдөрлөг”-өөр Монголын байгалийн өвөрмөц онцлог, говийн бүсийн аялал жуулчлал, Хөдөө аж ахуйн үндэсний брэнд бүтээгдэхүүн ноос, ноолуур, ноосон нэхмэл, гар урлал болон бусад бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд сурталчилан таниулах зорилготой аж. Энэхүү өдөрлөгийг зохион байгуулснаар гадаад хөрөнгө оруулалтыг нэмэх, экспортын гэрээ байгуулах, брэндийн үнэ цэнийг өсгөх, олон улсын компаниудтай хэлэлцээр хийх зэрэг давуу талтайг зохион байгуулагчид онцолж байна.
“Монгол тэмээний өдөрлөг”-ийн үеэр үндэсний үйлдвэрлэл, тэр дундаа тэмээний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаас гадна хөрөнгө оруулалт татах уулзах, ЖДҮ-ийн бараа бүтээгдэхүүний экпортлох хэлэлцүүлэг, уламжлалт монгол хоол, ингэний сүүний амталгаа, морин хуурь, хөөмий, үндэсний урлагийн тоглолт зэргийн зохион байгуулахаар төлөвлөжээ.