Бага хурал МАН-ын дарга Н.Учралын илтгэлээр үргэлжилж байна. Энэ үеэр тэрбээр нэр бүхий МАН-ын гишүүдийг намаас түдгэлзүүлэх саналыг Хяналтын хороонд албан ёсоор хүргүүлж байгаа талаараа мэдээллээ.
Энэ талаар МАН-ын дарга Н.Учрал, “МАН-ын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Үндсэн хууль зөрчсөн нь Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран МАН-ын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхаруулж, намын гишүүний ёс зүй, сахилга, хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан, Монголын “Үнэн” сонин эрхлэгч асан А.Амундра нарыг МАН-ын гишүүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна. Өнөөдөр энэ саналаа Хяналтын хороонд албан ёсоор хүргүүлж бөайгаа мэдэгдэж байна” гэлээ. Сонирхуулахад, МАН-ын Үндсэн дүрэмд заасны дагуу намын гишүүдийг намаас түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Хяналтын ерөнхий хороонд хандана. Улмаар Хяналтын хороо уг ауудлыг эцэслэн шийдвэрлэх юм.
ВИДЕО: