Монголбанкнаас авлигад зориулж 110 сая ам.доллар шилжүүлсэн гэх асуудал сүүлийн өдрүүдэд улс төр, олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Уг асуудалтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдөж, нэр төрөө сэргээх асуудалд хүрсэн.
Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтоос тодруулахад “Манай банкинд Санхүүгийн хяналт, шалгалтын төв гэж бий. Нийт валютын урсгалтай харьцуулбал энэ дүн бага дүн. Тухайлбал, 15 тэрбум ам.долларын импорт хийж байгаа улс шүү дээ. Бүгд манай банкаар дамжиж хийгдэж байна. Санхүүгийн мэдээллийн алба сэжигтэй гүйлгээнүүдийг хянадаг. Гэтэл өнгөрсөн хугацаанд 110 сая ам.долларын тухай хуулийн байгууллагаас тодруулга авч байгаагүй. Манай тайлан, бүртгэлд ч байхгүй байна. Бэлнээр кассаар авсан бол заавал Санхүүгийн мэдээллийн албанд бүртгэгдэх ёстой. Гэтэл тус хүмүүс бэлнээр аваад тараасан гэх зүйлийг яриад байна лээ шүү дээ” хэмээн сэтгүүлчдэд хариуллаа.