Ашигт малтмал олборлох зорилгоор Ерөө голын ёроолыг ухаж байжээ

Ашигт малтмал олборлох зорилгоор Ерөө голын ёроолыг ухаж байжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт техник хэрэгсэл ашиглаж, голын ёроолыг ухсан үйлдлийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж эхэлжээ. 

Тодруулбал, энэ оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр цагдаагийн алба хаагчид хяналт шалгалт хийх үеэр 44 настай эрэгтэй Г нь экскаватор ашиглан ашигт малтмал олборлох зорилгоор Ерөө голын ухсан байж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлж, таслан зогсоосон байна. Өдгөө тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.