"Хос шарга" дууны хөгжмийн зохиолч Н.Баасандоржид МУГЖ цол хүртээнэ

"Хос шарга" дууны хөгжмийн зохиолч Н.Баасандоржид МУГЖ цол хүртээнэ

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат, хөгжмийн зохиолч Норовын Баасандоржид Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээнэ. 

Тэрбээр Монголын ард түмний сайн мэдэх "Хос шарга", "Зөөлөн зөөлөн замбуулин", "Зөн билэгтэй ээж", "Хосын хорвоо", "Энх мэндийн ерөөл" зэрэг олон алдартай дууны аяыг зохиосон уран бүтээлч юм.