Хаврын морин уралдааныг сэргээж богино зайд, 14-өөс дээш насны хүүхэд унах нь нууц уралдааныг ил болгох хуулийн төсөл санаачлаад байгаа. Хаврын морин уралдааныг дэмжих тухай хуулийн төслийн санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “ Хуулийн төслөөс үзвэл буруу зүйл байхгүй. Уяачид хүүхдийг хулгайлж аваад морь унуулдаг юм биш. Монгол хүүхэд морь унаснаараа муудсан зүйл байхгүй, соёлд суралцдаг, өв зан заншилдаа хайртай болдог. Хаврын морин уралдааныг хориглохоор нууцаар хийгээд байгаа юм.
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын харьяат, Хэнтий аймгийн Галшар сумын уяач Гунгаагийн Батчөдөр тэргүүтэй 60 гаруй хүн утсаар холбогдож, үзэл бодлоо илэрхийлсэн. Энэ хөдөө орон нутаг, малыг чинь эх орныг чинь эзэнтэй байгаа гол зүйл нь адуу юм. Бид адууны соёлоо дагаж хөдөө амьдардаг юм. Бид яахаа алдсан хүмүүс биш ээ. Бид өнөөдөр өвөг дээдсээс залгамжилсан тэр хусуураа морины хөлсөөрөө норгож, өвөг дээдсээс улбаалсан өв соёлоо дээлтэйгээ, гэртэйгээ авч яваа өв тээгчид юм. Биднийг битгий ингэж доошоо хийгээч ээ. Бидний эрхийг битгий хязгаарлаач гэсэн. Хуулийн нэмэлт өөрчлөлтийг үзвэл буруу зүйл байхгүй. 14 наснаас дээш хүүхдүүд уралдуулна. Бүх хамгаагалалтын хэрэгслийг хэрэглүүлнэ. Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэсэн” юм.