Улсын ерөнхий прокурорын тушаалаар ТЕГ, АТГ, ЦЕГ гэсэн гурван байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулагджээ. Тус ажлын хэсэг Хотын дарга асан Х.Нямбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, шалгаж эхлээд байгаа юм.
Харин Х.Нямбаатар гадаад улсаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү чиглэсэн удаа дараагийн мэдэгдэл хийж буй. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 17-нд “Бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ” хэмээн мэдэгдлээ.
Тэгвэл Канад улсын Бритиш Колумбиа мужийн Ванкувер хот дахь нэгэн кофе шопын гаднах талбайд Х.Нямбаатар бусад хүмүүстэй хамт сууж буй гэрэл зураг манай редакцад ирлээ.
Тэрбээр өмнө нь гадаад улсад суралцаж байгаа гэх агуулгатай мэдээлэл өгч байсан бол зарим албаны эх сурвалж түүнийг Канад Улсад амьдарч байгаа гэх мэдээллийг өгч байна. Үүнтэй холбоотойгоор Х.Нямбаатар Канад Улсад орогнол хүсэхийн тулд өөрийгөө улс төрийн хавчлагад өртсөн хохирогч мэтээр харуулах зорилгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг онилсон мэдэгдлүүд хийж байгаа байж болзошгүй гэх хардлага ч яригдаж байна. Гэхдээ энэ нь одоогоор баталгаажаагүй таамаг юм.

