Хөвсгөлд 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөлд 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутагт өнөөдөр /2026.11.20/ 11:42:41 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн төв нь 49.32 өргөрөг, 100.10 уртрагийн солбицолд бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл Төмөрбулаг суманд бага зэрэг мэдрэгджээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан аймгийн Засаг дарга, Бүрэнтогтох сумын төрийн захиргааны холбогдох ажилтнууд болон иргэдээс тодруулахад ямар нэгэн хохирол учраагүй гэж мэдээлсэн байна.

Газар хөдлөлтийн төвөөс:

  • Төмөрбулаг сумын төвөөс баруун зүгт 12 км

  • Мөрөн сумын төвөөс урд зүгт 34 км

  • Бүрэнтогтох сумын төвөөс зүүн урд зүгт 49 км зайд байжээ.