Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг төв талбайгаас хүндэтгэн үдлээ. Ингэснээр УИХ-ын дарга С.Бямбацогт төрийн тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэх юм.
Тэрбээр цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын төрийн тэргүүн өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа өглөө. Ингэснээр 1993 оны Ерөнхийлөгчийн тухай хууль болон Үндсэн хуулийн зарим заалтаар УИХ-ын дарга төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэнэ. Энэ үйл явдал анх удаа болж байна. Дараагийн шинэ Ерөнхийлөгч ард түмний саналаар сонгогдох хүртэл давхар хаших нь. Цаад хугацаа нь дөрвөн сар гэсэн үг. Төрийн тэргүүн гэдэг бол Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, Үндсэн хуулиар заасан онцгой бүрэн эрхүүдтэй. Юуны өмнө Үндэсний эв нэгдлийг илэрхийлэх, ард түмнээ амгалан байлгах, тусгаар тогтнолд анхаарч ажиллах болно. Зайлшгүй үед онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Ерөнхийлөгч Үндсэн хуулиар 22, бусад хуулиар 45 бүрэн эрхтэй юм билээ. Сайн судалж мэдэх хэрэгтэй. Тамгаа 11 цагт гардаж авсан. Миний хувьд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй” гэлээ.