ФОТО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан тушаалаас нь үдэх ёслол Сүхбаатарын талбайд боллоо

ФОТО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан тушаалаас нь үдэх ёслол Сүхбаатарын талбайд боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан тушаалаас нь үдэх ёслолын арга хэмжээ Сүхбаатарын талбайд боллоо. Төрийн тэргүүнийг үдэх ёслол нь уламжлал болон тогтсон арга хэмжээ юм. Харин У.Хүрэлсүхийн хувьд зургаан жил төрийн тэргүүнээр ажиллаад, бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж буй Монгол Улсын анхны Ерөнхийлөгч болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д гаргасан. Улмаар УИХ-ын гишүүдийн 92.3 хувийн саналаар түүний хүсэлтийг дэмжсэн юм. Энэ нь Хотын дарга асан Х.Нямбаатар цахим сүлжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг авлигын асуудалд холбогдуулан мэдэгдэл хийсний дараа өрнөсөн үйл явдал юм. Үүний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ” хэмээн мэдэгдэж, чөлөөлөгдөх хүсэлтээ парламентад хүргүүлсэн билээ.

ФОТО: