Увс аймгийн Улаангом суманд үзэгдсэн баавгайг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Увс аймгийн Улаангом суманд үзэгдсэн баавгайг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Өнөөдөр буюу энэ оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын ЗДТГ-т иргэнээс баавгай орж ирсэн гэх дуудлага мэдээллийн дагуу холбогдох албаныхан газар дээр нь очиж шалгажээ.

Ажлын хэсгийн өгсөн мэдээллээр баавгай нь нэгдүгээр багийн "Огзомын Адаг" гэх газарт сэг зэм дээр ирсэн ул мөр илэрсэн бөгөөд одоогоор мөрийн дагуу дрон нисгэн эрэн хайх, тандалт хийх ажиллагааг үргэлжлүүлж байна. Иймд тус байршилд ой орчим нутаглаж буй малчид болон иргэд аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг Увс аймгийн Байгаль орчны газраас анхаарууллаа.