Автозамд халтиргаа, гулгаа үүссэнээс шалтгаалан Ч:62, Ч:57Б, Х:4 чиглэлийн автобусыг богино эргүүлж байна

Автозамд халтиргаа, гулгаа үүссэнээс шалтгаалан Ч:62, Ч:57Б, Х:4 чиглэлийн автобусыг богино эргүүлж байна

Цас орсны улмаас автозамд халтиргаа, гулгаа үүсэж зарим чиглэлийн нийтийн тээврийн автобусыг богино эргүүлж байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Алтан овооны замд гулгаа үүссэнтэйгээр Ч:62 “Алтан овоо 48-р гудамж-10-р хороолол”, Ч:57Б “Алтан овоо 48-р гудамж-МУИС” чиглэлийн автобусыг зохицуулалтаар Толгойт Шөнийн дэлгүүр зогсоолоос богино эргүүлж байгаа аж. Налайх тэрэлжийн замд цас орсны улмаас гулгаа үүсэж, цааш явах боломжгүй байгаа тул зохицуулалтаар Х:4 “10 шар байр-Шилжрээ” чиглэлийн автобусыг Мэлхий хадаар богино эргүүлж байна.