2006 онд Малайз улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийн үнэнийг тогтоож, шударга ёсыг шаардаж буй “Dignity for Altantuya” олон улсын цахим өргөдөлд 3,400 гаруй хүн гарын үсэг зуржээ.
Ш.Алтантуяа 2006 онд Малайз улсад бусдын гарт амиа алдсан бөгөөд уг хэрэгт тус улсын цагдаагийн хоёр алба хаагч ял шийтгүүлсэн юм. Гэвч хэргийг захиалсан байж болзошгүй этгээдийг тогтоох, аллагын цаана байсан бүх нөхцөл байдлыг бүрэн ил болгох асуудал өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй, олон нийтийн анхаарлын төвд хэвээр байна.
Улмаар Монгол Улсын Засгийн газраас Малайзын Засгийн газарт албан шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагад талийгаачийн гэр бүлд шударга ёсыг эдлүүлэх, хэргийг бүрэн шалгаж, холбогдох бүх этгээдэд хариуцлага тооцохыг уриалсан байна. Мөн олон улсын хэмжээнд “Dignity for Altantuya” цахим өргөдлийг эхлүүлж, Ш.Алтантуяагийн нэр төр, эрх ашгийг хамгаалах, хэргийн үнэнийг бүрэн тогтоох, шударга ёсыг хангахыг шаардаж байгаа юм.