Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтэрнэ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтэрнэ

Өнөөдөр /2026.11.15/ нутгийн баруун өмнөд хэсгээр, маргааш /2026.11.16/ нутгийн төв хэсгээр, энэ сарын 17-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхааруулж байна. 

Тодруулбал, Энэ сарын 15-16-нд шилжих шөнө Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Архангай, Булган, Сэлэнгийн зарим, Өмнөговь, Дундговь, Төв аймгийн баруун сумдын нутгаар, энэ сарын 16-ны өдөр Завхан, Хөвсгөлийн зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговийн хойд, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх сумдын нутгаар, 16-17-нд шилжих шөнө Төв, Дундговь, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Булган, Сэлэнгийн өмнөд, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн хойд, Архангай, Өвөрхангай, Дорнодын зарим сумдын нутгаар, энэ сарын 17-ны өдөр Сүхбаатар, Дорнодын ихэнх, Төв, Сэлэнгэ, Дундговийн зүүн, Хэнтий, Дорноговийн зарим сумдын нутгаар, 18-нд Сэлэнгэ, Хэнтийн хойд сумдын нутгаар 0.0-6.0 мм цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 16-нд нутгийн зарим газраар, 17-нд говь, тал, хээрийн нутгаар, 18-нд тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтэрч Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -27...-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -12...-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -0...-5 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр могой өдөр

5 цагийн өмнө