Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын үнэлгээг боловсруулж дуусжээ

Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын үнэлгээг боловсруулж дуусжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөлийн хуралдаанаар өнөөдөр /2026.11.14/ Нөмрөгийн дархан цаазат газрын экосистемд учирсан хохирлын үнэлгээний тайланг хэлэлцэж байна.

Хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Усны газрын дарга З.Батбаяр, Ойн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Буяннэмэх болон Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүдийн удирдлага, МУИС, ХААИС, ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачид оролцож байгаа юм. Харин Халхгол сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд цахимаар оролцож байна. Энэ үеэр Нөмрөгийн дархан цаазат газрын экосистемд учирсан хохирлыг тооцохоор ажилласан эрдэмтэн, судлаачдын ажлын хэсэг үнэлгээний тайлангаа танилцуулж, хэлэлцүүлж байна. Ажлын хэсэг тайланг хуульд заасан хугацаанд боловсруулж дуусгажээ.

Хохирлын үнэлгээний тайланг Засгийн газрын 2013 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Ой, хээрийн түймрийн хохирол тооцох журам”, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны хамтарсан тушаалаар баталсан “Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлал”-ын дагуу боловсруулсан байна. Хэлэлцүүлгийн дараа үнэлгээний тайлан болон холбогдох материалыг хуулийн байгууллагад шилжүүлэх юм. Улмаар эрх бүхий байгууллага шаардлагатай гэж үзвэл шүүх шинжилгээний байгууллагын шинжээч томилуулж, байгаль орчинд учирсан хохирлын хэмжээ, шинж чанарыг нарийвчлан тогтоох ажиллагааг үргэлжлүүлэх юм.




Өнөөдөр луу өдөр

12 цагийн өмнө