“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа энэ сарын 25-наас эхэлнэ

“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа энэ сарын 25-наас эхэлнэ

Мах, дайвар бүтээгдэхүүн, цагаан идээг дундын зуучлалгүй, тогтвортой үнээр нийлүүлэх “Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа арваннэгдүгээр сарын 25-ны лхагва гарагаас эхэлнэ.

Улмаар арваннэгдүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн гадаах талбайд үргэлжлэхээр болжээ.  21 аймгийн малчин, хоршоологч нэгдсэн худалдаанд оролцож мах, сүү, цагаан идээ зэрэг бүтээгдэхүүнийг худалдан борлуулах юм. Энэ үеэр Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон холбогдох байгууллагууд хамтран хүнсний эрүүл ахуйн аюулгүй байдалд хяналт тавих аж.