Ш.Энхийн-Од тоглож байгаа "NBA" хөгжлийн лигийн "Osceola Magic" багийн ээлжит тоглолт өнөөдөр /2026.11.13/ болж 109:94 харьцаагаар хожил байгууллаа.
Тус тоглолтод манай улсын тамирчин Ш.Энхийн-Од 14 оноо, гурван оновчтой дамжуулалт, хоёр самбар, хоёр бөмбөг таслалтхийж талбайд байхдаа +17 үзүүлт гаргаж багаа хожилд хөтөллөө. "Osceola Magic" багийн хувьд улирлын эхний гурван тоглолтдоо дарааллан хожоод байгаа бөгөөд өрсөлдөгчдөө 100-гаас бага оноо алдаж гурав дарааллан хожсон анхны тохиолдол болжээ.