Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 11-р сарын 14-ний бямба гарагт төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхаарууллаа.
Мөн 14-15-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы зарим, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх сумдын нутгаар, 5-ны ням гарагт Увс, Ховд, Завхан, Архангайн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Өмнөговь, Дундговийн баруун сумдын нутгаар 0.0-4.0 мм цас орж цасан шуурга шуурна.
Ирэх даваа гарагт 16-ны өдөр Завхан, Хөвсгөлийн зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн хойд, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх сумдын нутгаар, 17-нд Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь, Дорноговийн зарим, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар 0.0-6.0 мм цас орж, цасан шуурга шуурна.