Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай тун адилхан төрхтэй Иран эрийн бичлэг цахим орчинд тархаж, улмаар түүний ажиллуулдаг гэх дэлгүүрийг бойкотлохыг уриалжээ.
Тодруулбал, Ираны нийслэл Тегеран хотод хатаасан жимс, самар, чихэр худалдаалдаг дэлгүүрийн худалдагч эрэгтэйн бичлэг Иран болон Арабын орнуудын цахим платформуудаар тархсан байна. Бичлэгт тэрбээр дэлгүүртээ жинлүүрийн ард сууж байгаа бөгөөд нүүрний хэлбэр, үсний шугам, царайны хувирал нь Нетаньяхутай тун төстэй байгаа нь цахим хэрэглэгчдийн анхаарлыг татжээ.
🚨Netanyahu lookalike turns up in #Iran — as a pastry shop owner
— ⚡️🌎 Sarwar 🌐⚡️ (@ferozwala) November 11, 2026
▪️Some say he looks more like @netanyahu than Netanyahu himself
▪️A few years back, he was spotted waiting in line for bread.
📍Location: #Ekbatan, #Tehran. pic.twitter.com/xf0hEfPohI
Уг бичлэг анхнаасаа хошигнол, харьцуулалт дагуулсан ч удалгүй зарим хэрэглэгч түүний гадаад төрхийг Израилийн Ерөнхий сайдтай адилхан гэх шалтгаанаар дэлгүүрээр нь үйлчлүүлэхгүй байхыг уриалж эхэлсэн байна. Туркийн хэвлэлүүдэд дурдсанаар, бойкотын уриалга дэлгүүрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн гэх мэдээлэл гарчээ.
Гэвч дэлгүүрийн эзэн үнэхээр бойкотод өртсөн эсэх, бизнес нь хэр хэмжээний хохирол амссан талаар бие даасан баталгаатай мэдээлэл гараагүй байна. Мөн уг бичлэгийн анхны эх сурвалж, хэзээ авсан огноо болон эрэгтэйн хэн болох нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Эх сурвалж: Israelhayom