Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2026 оны эхний 10 сард 4456 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 145 (3.2%) тохиолдлоор буурсан байна. Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 2026 оны эхний 10 сард 4821 хүн нэрвэгдэж, 79.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Энэ оны эхний 10 сард бүртгэгдсэн нийт аюулт үзэгдэл, ослын дүнд хүний үйл ажиллагаатай холбоотой осол 4182 удаа буюу 93.9 хувийг, биологийн гаралтай аюулт үзэгдэл 131 удаа буюу 2.9 хувийг, ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 99 удаа буюу 2.2 хувийг, геологийн гаралтай аюулт үзэгдэл 44 удаа буюу 1.0 хувийг тус тус эзэлж байна