Өнгөрөгч Баасан гараг /2026.10.16/-т хуралдсан Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдаж, ирэх сарын 07 /2026.11.07/-ны өдөр намын хорооныхоо хурлаа хийж, Х.Нямбаатарыг чөлөөлөх, мөн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр нарыг чөлөөлөх улс төрийн шийдвэр гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Тэгвэл Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва энэ талаар мэдээлэл хийж, "Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарыг чөлөөлөх тогтоол гарсан нь үнэн. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бол Чингэлтэй дээр шийдвэр гарсан" гэж мэдэгдлээ.