ШУУРХАЙ: Богд ууланд гарсан түймрийг унтраахаар 17 цаг ажиллаж буй алба хаагчдад эмнэлгийн тусламж үзүүлж байна

ШУУРХАЙ: Богд ууланд гарсан түймрийг унтраахаар 17 цаг ажиллаж буй алба хаагчдад эмнэлгийн тусламж үзүүлж байна

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Богдхан уулын Дархан цаазат газрын Жаргалантын ам орчимд өчигдөр /2026.10.21/ 19:00 цагийн орчимд гал гарч, улмаар тухайн түймрийг унтраахаар Онцгой байдлын алба хаагчид болон Богдхан уулын Дархан цаазад захиргааны алба хаагчид шөнөжин ажиллаж, цурамд оруулсан байна.

Харин өдгөө түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байгаа бөгөөд уг үйл явдлыг isee.mn-ийн сурвалжлах баг газар дээрээс мэдээлж байна. Гал түймрийн дуудлага өчигдөр буюу аравдугаар сарын 21-ний оройн 19:00 цагийн үед бүртгэгдсэн байна. Манай сурвалжлах багийг тухайн газарт очиход эмнэлгийн шуурхай баг тус газарт очиж, Онцгой байдлын алба хаагчдад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байв. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар түймэрт 10 орчим га газар өртсөн байж магадгүй гэх мэдээлэл байна. 

ВИДЕО: