Малдаа яваад сураггүй болсон 26 настай эмэгтэйг найм дахь өдрөө эрэн хайж байна

Малдаа яваад сураггүй болсон 26 настай эмэгтэйг найм дахь өдрөө эрэн хайж байна

Малдаа яваад сураггүй алга болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа өнөөдөр найм дахь өдрөө үргэлжилж байна. 

Тодруулбал, Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутагт "Маш" хэмээх газарт намаржиж байсан 26 настай эмэгтэй А гэх малчин эмэгтэй энэ сарын 15-ны 07:00 цагийн орчимд малаа хайж яваад, сураггүй алга болсон байдаг. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, ар гэрийнхэн иргэн А-г эрэн хайх ажиллагааг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд эрэн хайх ажиллагаа өнөөдөр найм дахь өдрөө үргэлжилж байгаа юм.