Оманы нийслэл Маскат хотын ойролцоох Кантаб эрэгт ягаавтар туяатай далайн гахай харагдсан бичлэг энэ сарын 18 /2026.10.18/-наас эхлэн цахим орчинд тархжээ.
ВИДЕО:
Оманы Al Shabiba хэвлэл энэ сарын 18-нд энэ талаар мэдээлсэн бөгөөд бичлэгт цайвар өнгийн далайн гахай бараан өнгийн бусад гахайтай хамт сэлж буй нь харагдсан байна. Тус хэвлэлийн нийтлэлч Аббас Аль-Зажали амьтны гадаад төрхийг үндэслэн "Риссо төрлийн далайн гахай байж болзошгүй" гэж таамагласан ч мэргэжилтнүүд тухайн амьтны төрлийг эцэслэн баталгаажуулаагүй байна. Риссо төрлийн далайн гахай гэдэг нь бие нь саарал, хөгшрөх тусам цайвар болж, сорви нь олширсноор цагаан толботой мэт харагдахыг хэлдэг байна.