Улсын хилээр хууль бусаар их хэмжээний алт нэвтрүүлэх гэж байсныг Тагнуулынхан илрүүлжээ

Улсын хилээр хууль бусаар их хэмжээний алт нэвтрүүлэх гэж байсныг Тагнуулынхан илрүүлжээ

Тагнуулынхан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний алт илрүүлсэн байна. 

Тодруулбал, Монгол Улсын иргэн “Г”, “Б” нар энэ сарын 17-ны /2026.10.17/ өдөр Замын-Үүд автозамын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ руу зорчихдоо тээврийн хэрэгсэлдээ их хэмжээний алт нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байхад нь Тагнуулын Ерөнхий газрын алба хаагчид илрүүлэн баривчилсан байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн алт нь 8,265 кг орчим байсан бөгөөд зах зээлийн үнэлгээгээр 4 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх алт байсан аж. Өдгөө тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.